Энэ онд 210 иргэнд газар олгоно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-13 12:42:28
oyuka_hu@yahoo.com

Энэ онд Орхон аймагт өрхийн хэрэгцээний зориулалтаар 15.2 га газрыг 210 иргэнд өмчлүүлэхээр болжээ. Дээрх иргэд 2012 онд өргөдлөө өгсөн байна.

Тэд 2012 онд өргөдөл өгсөн иргэдийн бүртгэлийн 500-700-д нь жагссан  ажээ. Харин 700-аас хойш бүртгүүлсэн иргэд дараагийн ээлжинд газраа өмчилнө гэсэн үг юм.

Дээрх 210 иргэний өмчлөх газрын байршил нь уулын энгэр болон аймгийн баруун урд хэсэгт юм. Тодруулбал, Эрдэнэ багийн Сархиа уулын баруун энгэрт 50, Яргуйт багийн Хөтлийн хэсэгт үлдсэн нь газраа өмчилнө. Тэд зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа ашиглах ёстой. Орхон аймагт газар өмчилж авах хүсэлтэй олон иргэн байдаг ч газрын хомсдолоос болж энэ нь удааширдаг байна. Одоогийн байдлаар Баян-Өндөр суманд 2012 онд 3000, 2013 онд 7000 иргэн газар өмчилж авах тухай хүсэлтээ гаргажээ. Энэ жил зуслангийн зориулалтаар газар олгохгүй гэнэ. Учир нь 2015 онд 140 иргэнд олгожээ. Харин аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зорилгоор газар эзэмших, өмчлөхийг хүсч байгаа бол Баян-Өндөр сумын Газрын даамалд хандах хэрэгтэй гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ