Энэ жил 180 м.кв талбайг халдваргүйжүүлнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-13 12:45:21
oyuka_hu@yahoo.com

Малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг цэгийг халдваргүйжүүлдэг ч ажлын байр, ойролцоох байгууллагын гадна орчин, хүүхдийн тоглоомын талбайг ариутгах хэрэгтэй гэнэ. Энэ нь болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой гэж Хүнс, хөдөө аж ахуйн Мал, эмнэлгийн тасгийн дарга Г.Одсүрэн хэллээ.

Орхон аймагт малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг 19 цэг бий. Үүнийг жилд тогтсон төлөвлөгөөний дагуу ариутгаж, халдваргүйжүүлдэг. Өнгөрсөн онд 192 м.кв талбайг ариутгажээ. Энэ жил 180 м.кв талбайг улсын төсвөөс батлагдсан хөрөнгөөр халдваргүйжүүлнэ. Гэхдээ ариутгалын бодисыг зөвхөн хөрс, бэлчээр, худаг, ус зэрэгт хийдэг байна. Энэ нь хангалтгүй тул байгууллагын гадна орчин, хүүхдийн тоглоомын талбайг халдваргүйжүүлэх нь чухал ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ