Байгалийн ухааны олимпиадад түрүүлсэн сурагч ТИС-д үнэгүй сурна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-13 15:23:10
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Технологийн их сургуулийн нэрэмжит байгалийн ухааны бүсийн олимпиад болж байна. Үүнд зургаан аймгийн 400 сурагч оролцов. 

Тус сургууль анх удаа ахлах ангийнхний дунд эл тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд түрүүлсэн сурагчийг ТИС-ийн лицей  анги болон бакалаврын боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ.

Уг олимпмиадад Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн 26 сургуулийн сурагчид оролцож байна. Тэд математик, байгалийн ухааны хичээлээр өрсөлдөж байгаа бөгөөд энэ нь ирээдүйн инженер болоход дөхөм болно гэж зохион байгуулагчид нь онцолж байна. ТИС нь суурь хичээлээ байгалийн ухааныг сонгожээ. Гэхдээ энэ удаагийн тэмцээн өвөл болсон тул оролцогчид цөөн байсан гэнэ. Иймд дараагийн удаа дулааны улирлыг сонгож зохион байгуулвал холын аймгаас олон сурагч оролцох боломжтой юм. Тэмцээний дүн хараахан гараагүй байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ