Гурван жилийн хугацаанд 538 осол гарчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-15 13:41:05
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 538 осол гарсан бөгөөд нас барсан тохиолдол буурчээ.

Гэвч хөдөлмөрийн чадвараа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буураагүй байна. Уг мэдээллийг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн ХАБЭМГ-ын дарга П.Энхтайван хэллээ. Тус төв Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлтэй гэрээ байгуулж хамтран ажиллах төлөвлөгөө баталлаа.

Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл 2013 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм. Тус зөвлөл 2015 онд зөвлөгөөн зохион байгуулж 87 аж ахуйн нэгжийн 260 ажилтанг хамруулсан байна. Мөн сургалт сурталчилгаа явуулах, мэдээллээр хангахад нийт 10 сая төгрөг зарцуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ