Орхон аймагт 203 камер ажиллаж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-15 13:42:22
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн нутаг дэвсгэр лүү орох болон гарахад автомашины дугаар илрүүлдэг өндөр үзүүлэлттэй камерыг суурилуулж дуусчээ. Ирэх долоо хоногт зарим холболтыг хийж ажиллагаанд оруулна.  

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 203 камер ажиллаж байна. Гэвч энэ нь хангалтгүй юм. Гэр хорооллын гудам хооронд болон орон сууцны байруудын дунд камер суурилуулах шаардлага байсаар байна. Хэрэв аймгийг бүхэлд нь камержуулъя гэвэл 400-500 камер хэрэгтэй байгаа юм. Энэ онд улсын төсвөөс камержуулалтад хөрөнгө батлаагүй ч аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх төсвийн тодотголд санал оруулна гэж Цагдаагийн газрын дарга Б.Даваазул хэллээ. Орхон аймаг өнгөрсөн жилүүдэд 660 гаруй сая төгрөгөөр камер суурилуулсан байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ