Шилдэг бүтээлийг гурван сая төгрөгөөр үнэлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-18 10:41:44
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Уран сайхны дэд зөвлөлтэй хамтран “2015 оны шилдэг бүтээл” “Шилдэг бүтээлч”-ийг шалгаруулна.

Шалгаруулалтад өрсөлдөх бүтээлийг энэ сарын 20 хүртэл Нийгмийн хөгжлийн хэлтэст хүлээн авч байна. Орхон аймагт өмнө нь  ийм төрлийн шалгаруулалт болж байгаагүй тул уран бүтээлчид үүнийг сайнаар хүлээж авч байна. Учир нь шилдэг бүтээлийг гурав, шилдэг уран бүтээлчийг хоёр сая төгрөгөөр шагнах юм. Үүнд орон нутгаас 10 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Бүтээлийн шүүгчээр “Уран сайхны зөвлөл”-ийн таван гишүүн ажиллана. Шалгаруулалтын дүнд нэг бүтээл, хоёр уран бүтээлч шалгарна. Энэ уралдааныг явуулсанаар орон нутагт урлагийн байгууллагын чадавхийг сайжруулах, иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ