Монголын боловсрол зөв Монгол хүнийг бэлтгэнэ

Видео
admin@example.com
2015-06-29 11:04:43

2014-2015 оны хичээлийн  жил эхэллээ. Шинэчилсэн хөтөлбөртэй, шинэчлэгдсэн бодлоготойгоор монголын боловсролын салбар шинэ хичээлийн жилээ нээж байна. Мэдлэгт суурилсан боловсролын агуулгыг, бүтээлч хүүхэд  болгоход чиглүүлж зөв монгол хүн бэлтгэхээр зорьж байна. Энэ удаагийн боловсролын шинэчлэлийг үндэснийхээ онцлогт нийцүүлэхийн тулд  100 гаруй эрдэмтэн судлаачдыг татан оролцуулж шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний үр дүнд боловсруулжээ.  Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангид хэрэгжих бага ангийн шинэчилсэн хөтөлбөрийг өмнөх хичээлийн жилд 40 лаборатори сургуульд туршиж хэрэгжүүлсэн юм.
Багш дээрээс өгсөн зааврыг ягштал мөрддөг, сурагч багшийн заасныг яс цээжилдэг хуучны арга барилыг халж, багшид дээрээс чиглэл өгдөг, сурагч туршиж судалж, нээн илрүүлж, бүтээлч байдлаар мэдлэг олж авдаг чөлөөт сэтгэхүйн хэлбэрээр сургалтын арга зүйг шинэчилжээ.
Энэ жил нэгдүгээр ангид 59352 хүүхэд суралцана.Аливаад шууд өөрийнхөөрөө ханддаг 6 настануудад бага ангийн шинэчилсэн хөтөлбөр яг тохирч байгаад Алтанцэцэг багш сэтгэл хангалуун байна. Тэрээр хичээлийн эхний өдрөө бие биетэйгээ танилцснаар эхлүүллээ.
Бүтээлч, бүтээгч иргэн төлөвшүүлэхийн төлөө зорьсон бага ангийн хичээлийн шинэчилсэн хөтөлбөр багш сурагч эцэг эх гэсэн гурамсан холбоогоор хэрэгжих юм. Өөр өөр хэлбэл эцэг эх хүүхдийнхээ сургалт хүмүүжлийн ажилд гар бие оролцдог болно. Ингэснээр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагы нь нэмэгдүүлэх нь ээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд