“Зүс буруу салхи” роман “Алтан өд” шагнал хүртэв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-19 12:48:57
oyuka_hu@yahoo.com

Утга зохиолын салбарын дээд шагнал болох “Алтан өд” –ийн эзнээр Орхон аймгийн хоёр уран бүтээлч тодорлоо.

Энэ сарын есөнд болсон “Алтан өд” наадмаас үргэлжилсэн үг, романы төрөлд зохиолч Б.Пүрэвийн “Зүс буруу салхи” роман тэргүүлжээ. Уг төрөлд 12 бүтээл өрсөлдсөн байна. “Зүс буруу салхи” роман нь Дорнын ноён хутагт Д.Данзанравжаагийн тухай өгүүлдэг бөгөөд бусад ижил төрлийн зохиолоос  хэд, хэдэн зүйлээр өөр байсан нь ийнхүү шагнал хүртэхэд нөлөөлсөн байна. Харин яруу найргийн төрөлд Н.Мөнхбаярын “Дотоод цуурай” ном түрүүлсэн байна. Уг ном 100 гаруй шүлэгтэй бөгөөд энэ төрөлд 20 ном өрсөлджээ.

“Алтан өд” наадам нь 9 номинациар шилдгүүдийг тодруулдаг. Тэгвэл энэ удаа гурван төрөлд хөдөө орон нутгийн уран бүтээлчид тэргүүн байрыг эзэллээ.  Тэр тусмаа Орхон аймгаас хоёр уран бүтээлч “Алтан өд”-ийн эзэн болсонд Монголын Зохиолчдын эвлэлийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Л.Болдсайхан хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ