Байгууллагынхаа нэр, гадна хаягийг монгол хэлээр бичихийг уриалж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-19 12:51:21
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт гадаад нэр хаягтай хуулийн 450 этгээд байна. “Монгол хэлний тухай хууль”-д зааснаар албан байгууллагын нэр, гадна хаяг эх хэлээрээ бичигдсэн байх ёстой хэмээн журамласан байдаг.

Гэвч дээрх хуулийн этгээд 2015 оноос өмнө байгуулагдсан тул үүнийг цэгцлэх шаардлагатай гэж орон нутгийн удирдлага  үзэж байна. Иймд Монгол хэлний салбар зөвлөл гадаад нэр хаягтай байгууллагын тоог гаргаж хяналтын ажил зохион байгуулахаар болжээ. Гэхдээ ажлын төлөвлөгөө нь хараахан батлагдаагүй байна.

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 3950 этгээд бүртгэлтэй бөгөөд үүнээс гадаад нэртэй 450 байна. Эдгээр байгууллага нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг ажээ.  Тэд байгууллагынхаа нэр, гадна хаягийг Герман, Англи, Хятад, Япон, Солонгос, Турк хэл эсвэл  галиглан бичсэн байна. Иймд эх хэлээрээ зөв, найруулгатай, утга агуулгатай бичихийг Монгол хэлний салбар зөвлөлөөс уриалж байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ