Орхон аймгийн 7 иргэн НӨАТ-ын азтан боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-19 12:53:37
oyuka_hu@yahoo.com

НӨАТ-ын анхны азтан өнгөрсөн амралтын өдөр тодорсон. Уг сугалаанд улсын хэмжээнд 1044 азтан тодорсоноос Орхон аймгаас иргэн азтан болжээ.

Сугалааны тохирлыг орон даяар сар бүрийн гурав дахь долоо хоногийн ням гаригт  зохион байгуулна. Үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Иймд иргэд сугалаандаа идэвхтэй оролцож НӨАТ-ын баримтаа бүрдүүлэх хэрэгтэй гэж аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Цэрэндорж мэдээллээ. Анхны тохирлоор 100 сая төгрөгийн азтан тодроогүй ч 500 мянга 9, 100 мянган төгрөгийн 89, 20 мянган төгрөгийн урамшуулал авсан 946 иргэн байна. Азтан болсон иргэд 90 хоногийн хугацаанд харьяа Татварын хэлтэст хүсэлтээ гаргаж баталгаажуулах юм.

Ингэхдээ сугалааны тохирол 500 мянган төгрөг хүртэлх бол цахим хуудсанд бүртгүүлэх хэрэгтэй гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ