Музейд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч тухтай үйлчлүүлнэ

Видео
admin@example.com
2015-06-29 11:09:03

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд эртний монгол цэргүүдийн байлдааны үед хэрэглэж байсан зэвсгүүдийг  барималын шавраар дуурайлган хийж байна. Эдгээр хүүхдүүдтэй адилхан харааны  болон хэл яриа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдүүд ч энэ танхимд тэдний нэгэн адил хүрэлцэх мэдрэхүйгээ ашиглан эртний олдворуудын тухай танин мэдэхүйн мэдлэгийг энэ хэлбэрээр олж авдаг байна. Энэ танхим Монгол цэргийн музейд бий. 116 р тусгай дунд сургуулийн сурагчдад зориулан Монгол цэргийн музейн үзүүлэн, эд өлөгт түшиглэн ийнхүү сургалтын танхим байгуулжээ. 
Шилэн хоргонд байрлуулсан эртний олдвор түүх дурсгалын эд зүйлсээр бид музейг төсөөлж ойлгодог гэтэл музейн сан хөмрөгийг түшиглэн олон нийтийг гэгээрүүлж сургах нь  дэлхийн нийтийн  музейн үйл ажиллагааны голлох чиглэл болжээ.Монгол цэргийн музей дэлхийн чиг хандлагын дагуу түүхийг сонирхолтой хэлбэрээр ийнхүү танин мэдүүлж эхэлжээ. Энэ санаачлагых нь нэг хэлбэр нь үзмэр болон танхимын орчин нөхцлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар тохижуулжээ. Барьж тэмтэрч үзэж болохоор үзмэрүүд ч энд бий.  Үзмэрийн тайлбарууд баррель үсэг дээр бичигдсэн. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцэр хүртэл энд бэлэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд