Цөмөөхэй Бостон тавилтаар анх удаа тайзнаа

Видео
admin@example.com
2015-06-29 11:15:42

“Монголын балетын хөгжил сан” АНУ-ын Бостон балет компаний найруулгаар аугаа их хөгжмийн зохиолч балетын урлагийг үндэслэгч П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг Монголын сонгодог урлагын тайзнаа анх удаа тавилаа. Бостон балет компанийн гоцлол бүжигчин МУГЖ Д.Алтанхуягийн найруулан тавьсан энэхүү алдарт бүжгэн жүжигт мэргэжлийн сургуулийн бус 200 гаруй хүүхэд оролцож гол болон тусдах дүрүүдийг бүтээсэн нь монголын бүжгэн жүжгийн  түүхэнд анх удаа бичигдсэн онцгой содон шийдэл байсан юм .
Монгол Улсын хувьд шинэ жилийн өмнөхөн уламжлал болон тоглодог болсон “Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ жил  Бостон балет компанийн Цөмөөхэй бүжгэн жүжгийн тайз гэрэлтүүлэг хувцас хэрэглэлээр өнгө төрхөө иж бүрэн шинэчилсэн бөгөөд Монголын балетын хөгжил сан жил бүр найруулан тавихаар болж байна.
Бостоны тавилтаар хөрвүүлэн  найруулсан Цөмөөхэй бүжгэн жүжгийг Монголд тавихад 400 гаруй хүн ажилласан бөгөөд АНУ –аас тайз хувцас хэрэглэлийг авчрахаас өгсүүлээд асар их зардал гарчээ. Балетын хөгжлийн сангийн уран бүтээлчид энэ тоглолтоос ашиг харахыг зориогүй сонгодог урлагын ирээдүйн үзэгчдийг бэлтгэхэд зорьсноо хэлж байсан юм. 5 өдөр нийт 7 удаа тоглосон тоглолтонд асрамжийн газрын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд урилгаар ирж үзсэн юм.
Өнгө төрх нь сүр нэмж үзэгчдийг баясгаснаас гадна бүжгийн хөдөлгөөнүүд нь хүртэл Большой театрын тавилтаас өөр  байлаа. Тэрчлэн Японы Комаки балетын компаний балетын жүжигчид урилгаар ирж бүжиглэсэн төдийгүй мөн япоын Кбалет компаний гоцлол бүжигчин Батболд, БНСУ-д гоцлол бүжигчнээр ажиллаж байсан Ганбат нар МУГЖ Д.Алтанхуягийн хамт гол дүр бүтээсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд