Баярын өдрүүдэд дөрвөн хүүхэд халуун усанд түлэгджээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-16 01:23:57
oyuka_hu@yahoo.com

Баярын өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 103 дугаарт 386 дуудлага иржээ.

Мөн Хүүхэд болон  Халдвартын тасаг хамгийн их ачаалалтай ажилласан байна. 8-14-ны хооронд Хүлээн авах тасгаар 469 иргэн үйлчүүлсэнээс дийлэнх нь ахуйн хүрээний осол, гэмтэлд өртсөн байж. Тухайлбал, дөрвөн хүүхэд бууз чанасан халуун усанд түлэгдэж гурван хүн авто осол, нэг хүн өөрийгөө буудсаны улмаас хэвтэн эмчлүүлжээ. Баярын өдрүүдэд 10 хүн нас барсанаас амиа хорлолт нэг, хүнд хутгалуулсан нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн аймгийн Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй таван хэрэг бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол нэг, хулгайн гурав, золгүй тохиолдол нэг бүртгэгдсэн аж.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ