Газрын тосны салбарт 20 гаруй хөрөнгө оруулалтын хүсэлт иржээ

Видео
admin@example.com
2015-06-29 11:32:21

Эрдэс баялагийн салбарт харьцангуй өндөр өсөлтийг үзүүлж байгаа газрын тосны салбарт шинэ төрлийн төслүүд хэрэгжих гэж байгаа тухай “Газрын тос, шатдаг занар Монгол 2014” олон улсын хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулга уулзалтын үеэр танилцууллаа.  Газрын тосны олборлогч орноор албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсад олон улсад шинэ залуу салбар болж байгаа уламжлалт бус газрын тосны  салбарын тухай ойлголтыг дэлгэрүүлж байна. Энэ нь газрын тосноос өөр  нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар, занарын хий, байгалийн битум олборлолтын үйл ажиллагаа юм байна. Нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарынх 788 тэр бум тонн орчим гэнэ. Чанарын хувьд дэлхийд хамгийн сайнд үнлэгдэнэ гэж судлаачид дүгнэсэн байна. Газрын тосны салбарт шинээр бий болох  энэ боломжийг гадны хөрөнгө оруулагчид илүүтэй сонирхож байна. Одоогийн байдлаар эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт иржээ. 
Гадны хөрөнгө оруулалт эрчимтэй буурч 70 гаруй хувиар унасан эдийн засгийн хүндхэн үед газрын тосны салбарын хөрөнгө оруулалт харин нэмэгдэх хандлагатай байна. Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга батлагдснаар олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнтэй ийнхүү холбоотой гэж салбарынхан үнэлж байна. Харин хөрөнгө оруулагчид бидний сул талыг ингэж хэлж байна.
Газрын тосны салбар энэ жил улсын төсөвт 220 орчим тэр бум төгрөг төвлөрүүлнэ. Энэ тоо цаашид өсөн нэмэгдэх эдийн засгийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтын томоохон  төслүүд ойрын жилүүдэд хэрэгжих эхлэлийг энэ чуулга уулзалтаар нээж өглөө. Газрын тосны уламжлалт бус салбарт эрлийн ажил хийхээр өнөөдөр Газрын тосны салбартаа Эрдэнэс Таван толгой ХК, Монголын алт, Жини ойл компани, Монголын газрын тосны хайгуул олборлолтын ассоциаци хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Газрын тосны салбарын олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд  Росснефть,Петрочайна, Бритиш газ, Синопик, Стайт ойл зэрэг дэлхийн хэмжээний корпорациудын төлөөл ирсэн байна.  Тус салбарын хөрөнгө оруулалтын хувьд өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрчээ. Эдгээр дэлхийн хэмжээний компаниуд монголыг сонирхож эхлэж байгаа нь оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг цаашид нэмэгдүүлэх өөдрөг төсөөллийг өгч байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд