Хайгуулын тусгай зөвшөөрлийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ

Видео
admin@example.com
2015-06-29 11:32:58

Хайгуулын тусгай зөвшөөрлийг 9 дүгээр сарын 24 нөөс солбилцлоор олгож эхлэнэ гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг олгох талбайг солбилцлоор тогтоож нийтэд мэдээлнэ гэж заажээ. Ингэснээр өөрийн нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг үе шаттайгаар судлан, эдийн засгийг чадавхжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.
Энэ удаад ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааг  шинжлэх ухааны үндэслэлтэй,  бүрэн хяналталттай болгож байна. Нөгөөтэйгүүр өргөдлийн дугаарыг цахимаар авснаар ил тод, тэгш шударга байдлыг бий болгоно гэнэ.
Нийт газар нутгийн 19.88 хувь буюу 31.09 сая га талбайд  хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд сонгон шалгаруулалтын талбай 10.15 сая га-г эзэлх бол өргөдлөөр олгох талбай 20.94сая –г хамрах гэнэ.  Сонгон шалгаруулалтын талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн хайгуулын талбай, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаасан талбайгаас бүрдэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд