200 оюутан Манзуширын амны хогийг цэвэрлэж чадалгүй буцлаа

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 18:25:07

Өнгөрөгч хагас сайн өдөр  Зохиомж дээд сургуулийн 200 оюутан Манзуширын ам, Цэцээ гүн орчмын хогийг цэвэрлэж, зайлуулахаар ирээд сэтгэл дундуур буцлаа.

Оюутнууд аялж, зугаалах  бус байгаль орчиндоо санаа зовниж, хэсэгхэн хугацаанд ч цэвэр цэмцгэр байлгахыг хүссэндээ хүрз, шуудай, машинтай хүрч ирээд билет олгогчтой ойлголцож чадалгүй буцжээ. Энэ  тухай музейн арга зүйч С.Ариунзулаас лавлахад Улаанбаатар хотын их дээд сургуулийн оюутнуудыг урьж авчирч, энэ хэсгийн хог хаягдлыг удаа дараа зайлуулсан. Энэ удаагийн ажлыг 10 дугаар сарын 7-нд болох “Цэцээ гүн”-ий тахилгатай уялдуулан зохион байгуулсан ч үйлчилгээний ажилтан билетээ авахыг шаардсанаар их хэмжээний хүн хүчний дэмжлэгийг авч чадсангүй.  

Хажууханд нь байгаа оршин суугчаас илүү хаа байгаа Улаанбаатараас зорьж ирсэн хүмүүсийн ажлыг хөнгөвлөх нь бүү хэл тусалж, дэмжээгүй үйлчилгээний ажилтны уг үйлдэлд арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Дахин ийм явдал  гаргахгүйн тулд хаа хаанаа уялдаатай ажиллах шаардлагатай байгааг ч санууллаа.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд