З.Нарантуяа, Р.Амаржаргал, Б.Пүрэвдорж нарыг АН-ын дэд даргаар батламжиллаа

Монголын мэдээ | Улс төр
ariunzaya@montsame.mn
2018-12-04 18:08:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны V хуралдаанаар Үзэл баримтлалын төсөл болон дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Тус хуралдаанаар Гадаад харилцаа, улстөрийн бодлого хариуцсан дэд даргаар Р.Амаржаргалыг, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан дэд даргаар З.Нарантуяаг, Орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд даргаар Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжилсан байна.


АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан удирдан явуулсан юм. АН-ын  ЕБНД Ц.Туваан хэлэхдээ, “АН үзэл баримтлалдаа тодорхой өөрчлөлт гаргаснаар  үүсээд байгаа асуудлыг гацаанаас гаргана гэж үзэж байгаа. Хувь хүний, улс төрийн, эдийн засгийн, үндэсний эрх ашгийн эрх чөлөөг бий болгох  гаргалгааг хийнэ.Намын дүрмийг бид их хурлаараа баталж, Дээд шүүх дээр бүртгүүлэн хэрэгжүүлдэг. Өнөөдрийн хуралдаанаар АН-ын дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж батламжиллаа. Саяхан болсон намын дотоод ротацийн сонгуулиар дөрвөн хүнийг дэвшүүлсэн. Намын дүрмийн дагуу 4-6 дэд даргатай байх боломжтой” хэмээв.

Холбоотой мэдээ