Хөрөнгийн биржийн арилжаагаар 7 компанийн хувьцааны ханш өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-12-06 08:28:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 175,328,183 төгрөгийн үнийн дүн бүхий 414,441 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өсөв. 10  компанийн хувьцааны ханш буурсан  байна. Үүнээс  "Оллоо" ХК-ийн OLL хувьцаа 9.09 хувиар,  "Стандарт Проперти Групп" ХК-ийн BBD хувьцаа 4.10 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" ХК-ийн MDR хувьцаа 15.00 хувиар, "Хай Би Ойл" ХК-ийн  HBO хувьцаа 15.00 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.99 хувиар буурч 19387.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,297,816,623,168.50 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ