Хөрөнгийн биржийн хувьцааны арилжаа 2018 онд түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2019-01-02 16:01:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж өнгөрсөн онд нийт 210 тэрбум төгрөгийн хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийжээ.

Энэ нь өмнөх жилүүдээс  түүхэн дээд үзүүлэлт бөгөөд тухайлбал 2012 оноос даруй 45 хувиар өсчээ. Түүнчлэн тус бирж 2018 онд түүхэндээ хамгийн олон буюу 6 шинэ үнэт цаасыг бүртгэж арилжсан байна. Мөн анхны давхар бүртгэлийг зах зээлд нэвтрүүлсэн, даатгалын салбарын компаниудын үнэт цаасыг бүртгэсэн гээд  амжилт бүтээлээр дүүрэн байлаа хэмээн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэллээ. 



Холбоотой мэдээ