Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлалаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-01-15 16:41:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл /ICCR/ нь 2019-2020 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан ба хүмүүнлэг, инженер, архитектор, уран зураг болон бүжиг, дуу зэрэг урлагийн чиглэлээр Энэтхэг улсад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах тэтгэлэг зарлалаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны, сурлага сайн, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэд Энэтхэгийн Соёлын зөвлөл /ICCR/-ийн http://a2ascholarships.iccr.gov.in портал/линк руу хандан онлайнаар бүртгүүлж маягтыг бөглөнө. Тэтгэлэгтэй холбоотой заавар, удирдамж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөлийн портал/линк болон Энэтхэгийн Элчин Сайдын Яамны http://www.eoi.gov.in/ulaanbaatar сайтаас авах боломжтой.

Онлайнаар бүртгүүлсэн маягтыг ирэх сарын 10-ны дотор хэвлэж холбогдох бичиг баримтын хамт Энэтхэгийн ЭСЯ-нд хүлээлгэн өгнө.  

Холбоотой мэдээ