“Соёмбо” яруу найргийн наадам болов

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-14 10:37:42
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Онцгой байдлын газрын санаачилгаар яруу найргийн “Соёмбо” наадам  гурав дахь жилдээ боллоо.

 Энэ жилийн наадамд Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Говьсүмбэр, Орхон аймгийн 29 найрагч оролцов. Наадмын тэргүүн байранд Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Улаанбаатар хотын яруу найрагч В.Нэргүйн “Эх орондоо хүргэх захиас” шүлэг оржээ. Хоёрдугаар байранд Орхон аймгийн яруу найрагч, МЗЭ-ийн гишүүн Д.Тунамал-Эрдэнэ, гуравдугаар байранд Ч.Отгоншар нарын шүлэг орлоо. Уг наадмыг ОБГ нь Монголын Зохиолчдын Эвлэлийн Орхон аймаг дахь салбартай хамтран зохион байгуулдаг юм. Наадам гурван даваатай бөгөөд эхнийх эх орноо хайрлах, ОБГ-ын үйл ажиллагааг сурталчилсан шүлгээр өрсөлджээ.

Б.Оюун-Эрдэнэ.

Холбоотой мэдээ