“Нэрийн дэлгүүр”–ээ нээхэд нь бүтээгдэхүүний чанар, баталгаа нь нөлөөлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-14 10:43:29
oyuka_hu@yahoo.com

2014 онд Чингис бондоос  100 сая төгрөгийн зээл авч  байгуулагдсан  “Анд Энерги” лед гэрлийн үйлдвэр өдгөө 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Анх хоёр ажилтантай, ердөө 4 төрлийн гэрэл үйлдвэрлэж байсан уг үйлдвэр өнөөдөр 10 гаруй ажилтантай болтлоо өргөжжээ. Мөн бүтээгдэхүүнийг нь зөвхөн Орхон аймгийн хэрэглэгчид бус Булган, Сэлэнгэ зэрэг зэргэлдээх аймгийн иргэд, малчид байнга авдаг болж. Үүний үр дүнд тус үйлдвэр нэг жилийн хугацаанд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж “Нэрийн барааны дэлгүүр”-тэй болсон байна. Энэ нь монголчууд дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэж сурч байгаагийн нэг илрэл гэж “Анд Энерги” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Гүррагчаа хэллээ. Гэвч цаашид борлуулалтаа дахин нэмэгдүүлэх шаардлага байгаа гэнэ. Тус компани өөрийн бүтээгдэхүүндээ гурван жилийн баталгаа өгдөг нь иргэдийн хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарсан байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ