Их аварга Хакүхо М.Даваажаргал 6 дахь даваагаа авлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-01-19 11:53:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн зургаа дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал  Шодайг төвөггүйхэн давж зургаан даваатай болов.


Энэ башёд Комүсүби цолтой барилдаж буй Ичиножёо А.Ичинноров, Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил нар учраа тааран барилдаж Тамаваши давснаар тэд адилхан 4 даваа, 2 унаатай болов. Сэкиваке Такакейшёо энэ өдөр Точиозанд унаж 4 даваа, 2 унаатай болсон бол Точиозан 2 даваатай байна. Энэ башёд 5 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд бичигдээд байсан Митакэүми Мёогирюүд ялагдлаа. Тэрбээр Мёогирюүд унахдаа хөлөндөө бэртэл авсан юм. Харин Такаясү, Нишикигийг давснаар унаа, даваа гурав гурав болсон бол Нишигики 4 даваа, 2 унаатай байна.


Маэгашира цолтой Чиёошома Г.Мөнхсайхан, Ишиюүрад унаснаар гурав гурван даваа унаатай болж, Ишиюүра 5 даваа, нэг унаатай байна. Харин Озэки Гойэдо, Шохозаныг давж 2 даваатай болов. Энэ өдөр Хокүтофүжи 4 дэх даваагаа авлаа. Учир нь түүнтэй барилдах байсан 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд бэртлийн улмаас башёг орхисон юм.

Холбоотой мэдээ