Монголын архитекторуудын эвлэлийн 15 дугаар их хурал эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
183@montsame.mn
2019-01-19 12:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын архитекторуудын эвлэлийн 15-р их хурал 10:00 цагт өөрийн байранд эхэллээ. МАЭ-ийн Удирдах зөвлөл 2019.01.17-ны өдөр хуралдаж зарим гишүүдээс ирүүлсэн шаардлагыг авч хэлэлцэн, ээлжит 15-р их хурлаа хийх болжээ. Энэ удаагийн хурлаар Монголын архитекторууд эвлэлийнхээ шинэ Ерөнхийлөгчийг сонгох юм. Одоо тус байгууллагын ерөнхийлөгчөөр Э.Хүрэлбаатар ажиллаж байна.  

Монголын архитеторуудын эвлэлийг анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 545 дугаар тогтоолоор байгуулсан. Энэ жил 63 жилийн ой нь тохиож байгаа аж.

Холбоотой мэдээ