Өсвөрийн хөл бөмбөгийн аваргууд тодорлоо

Монголын мэдээ | Спорт
183@montsame.mn
2019-01-19 19:59:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо (ХБХ)-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөрийн Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 07-ноос 18-ны өдрүүдэд болж дүнгээ гаргалаа. Тэмцээнд хөвгүүдийн 10 насны ангилалд нийт 19 багийн 266 тамирчин, хөвгүүдийн 14 насны ангилалд нийт 25 багийн 355 тоглогч, охидын 14 насны ангилалд нийт 11 багийн 100 гаруй тоглогч буюу нийт 700 гаруй тоглогч өрсөлджээ. Тус тэмцээний шилдгээр:

Хөвгүүдийн 10 хүртэлх нас:

Шилдэг хаалгач: Б.Тэмүүнсайхан Эрчим-1

Шилдэг тэгш тоглогч: Б.Эрдэнэдалай Хоромхон

Шилдэг довтлогч: Г.Чилүүгэн

Хөвгүүдийн 14 хүртэлх нас:

Шилдэг хаалгач: И.Мөнхбаяр Хараацай

Шилдэг тэгш тоглогч: У.Өсөхбаяр Эрхэс

Шилдэг довтлогч: Г.Төгөлдөр

Охидын 14 хүртэлх нас:

Шилдэг хаалгач: Б.Энхтунгалаг Шинэ Яармаг

Шилдэг тэгш тоглогч: М.Эрдэнэчимэг Сэлэнгэпресс

Шилдэг довтлогч: Э.Насантогтох Дэрэн нар тус тус шалгарлаа.

Өсөх ирээдүйтэй өсвөрийн хөлбөмбөгчдөө манлайлан медаль авсан багууд:

Хөвгүүдийн 10 хүртэлх нас:

Алтан медаль: Эрчим-1

Мөнгөн медаль: Хоромхон

Хүрэл медаль: Чингэлтэй ДМЮ-1

4-р байр: Эрчим-2

Хөвгүүдийн 14 хүртэлх нас:

Алтан медаль: Хараацай

Мөнгөн медаль: Дэрэн

Хүрэл медаль: Эрхэс

4-р байр: Эрчим

Охидын 14 хүртэлх нас:

Алтан медаль: Дэрэн

Мөнгөн медаль: Сэлэнгэ пресс

Хүрэл медаль: Шинэ Яармаг

4-р байр: Арвис клуб тус тус шалгарлаа.

Өсвөрийн футзалын УАШТ хараахан дуусаагүй бөгөөд өнөөдөр/01.19/ хөвгүүдийн 16 хүртэлх нас, ирэх даваа гарагт/01.21/ хөвгүүдийн 12 хүртэлх насны ангиллын тоглолтууд эхэлнэ.


Холбоотой мэдээ