Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-01-20 09:03:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 14, адьяа гараг. Өглөгт охин одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр. 

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Шороо

Наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 17 цаг 23 минутанд их хүйтэн бууна. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна хэмээжээ.

Холбоотой мэдээ