“Жудагт Монгол” хөдөлгөөнийхөн Орхон аймагт ажиллав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-16 08:51:40
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн сард байгуулагдсан “Жудагт Монгол” хөдөлгөөнийхөн Орхон аймагт ажиллалаа. Уг хөдөлгөөнийг 1992 онд Шинэ Үндсэн хууль батлалцаж байсан депутатууд байгуулсан юм. Хөдөлгөөнийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Цог Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэрээ үйл ажиллагаагаа товч танилцууллаа.

Эл хөдөлгөөнийхөн төрд гарсан эрхэмүүд ард түмэн, Монгол түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй байгаа тул УИХ-д хандаж “Сонордуулга” хүргэхийн дашрамд УИХ-д тэнцэх 76 гишүүний нэрсийг зарлах гэнэ.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль “муу” байгаа юм биш харин түүнийг авч явж буй төрийн эрхэмүүд муудаа Монгол улс уруудан доройтож  байгааг онцоллоо. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдал, эрх мэдэл алдагдаж буй гол шалтгаан нь улс төрийн намуудын увайгүй үйлдэлтэй холбоотой тул “Жудагт  Монгол” хөдөлгөөнийг байгуулсан гэлээ. Иймд энэ хөдөлгөөнийхөө үйл ажиллагааг хөдөө орон нутгийн иргэдэд танилцуулсан нь энэ ажээ. Мөн уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Цог “УИХ-ын сонгуульд Орхон аймгаас дахин нэр дэвшихгүй. Өөр тойргоос дэвшинэ” гэдгээ мэдэгдлээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ