Суданд орон даяар тог тасарчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-16 11:55:45

МОСКВА. /РИА Новости/. Судан улсад орон даяар цахилгаан тасарсан тухай телевизийн “Al-Arabia” суваг Усны нөөц, цахилгаан эрчим хүчний яамны мэдэгдэлд дурдсаныг иш татан мэдээлжээ.


Тус яамны мэдээлснээр, Судан улсад орон даяар цахилгаан тасарсан бөгөөд мэргэжилтнүүд цахилгаан эрчим хүчний системийг сэргээхээр ажиллаж байгаа аж. Улс орон даяар цахилгаан тасарсан явдал өнгөрсөн оноос хойш 3 дахь удаагаа тохиож байгааг  “Al-Arabia” суваг онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ