“Эрдэнэт үйлдвэр” ХХК Булган аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-16 16:20:05
oyuka_hu@yahoo.com

Өнөөдөр Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нар харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа.          

Эрдэнэт хот нь анх Булган аймгийн нутаг дэвсгэрт байгуулагдаж байсан бөгөөд хожим бие даасан аймаг болсон. Энэ түүхэн цаг үеийг эргэн санаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Булган аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь зүйтэй хэмээн үзэж уг санамж бичгийг үйлджээ. Ингэснээр Булган, Орхон аймгийн хилийн заагт байрлах нисэх онгоцны буудлыг барих ажлыг эхлүүлж байгаа юм. Уг буудлыг  барихад “Эрдэнэт үйлдвэр” ХХК томоохон дэмжлэг үзүүлэх ажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь  өнгөрсөн онд улсын төсөвт 306 тэрбум, орон нутгийн төсөвт 43 тэрбум, Нийгмийн даатгалын санд 34 тэрбум төгрөг төврөлүүлжээ.  Үүнээс 10 тэрбум төгрөгийг Булган аймгийн орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ус, газрын төлбөрт  39.3 тэрбум төгрөгийг Булган аймагт төлжээ.  Түүнээс гадна зам засварын багагүй ажлыг хийжээ. 

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ