Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан Улаанбаатарт туршлага судаллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-02-22 14:33:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрынхан хоёр өдөр Улаанбаатар хотод ажиллалаа.

Энэ үеэр хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Өнөр бүл” хүүхдийн асрах төв, “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”,  Монголын хүүхдийн Ордон, Хүүхдийн хамгаалах байр, Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын хамт ажилтнуудаа сургалтад хамруулсан байна.

Мөн Төрийн ордноор зочилж, УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзав. Улс орны эх үндэс болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр төрийн ажил үйлчилгээг орон нутагтаа хэрэгжүүлж ажилладаг тус албаныханд гишүүд амжилт хүслээ.

Холбоотой мэдээ