Уран хатгамлын үзэсгэлэн нээлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-02-22 13:57:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны музейтэй хамтран "Мандчирын наран" ТББ хамтран "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнг өчигдөр нээлээ.

Үзэсгэлэнд хатгамлын бүх төрлөөр бүтээсэн урлалууд тавьжээ. Зээгт наамал, зоосон ширээний сүлжмэл илүү олны анхаарлыг  татав.  Музейн тайлбарлагчийн тодотгосноор, энд Хан, Ван зэрэг цолтны эдэлж байсан задгай хатгамал, луун хээтэй хувцас, орчин цагт олноор хийх болсон  зүүмэл даавуун урлалын гол тэмдэг хас дүрстэй бүтээлүүд, мөнгөний уран гоё хэтэвч, гар утасны уут, алтан утас даруулж оёсон хөшиг гэхчлэн олон содон бүтээл байлаа. Үзэсгэлэнгийн эдгээр бүтээлийг дотор нь шалгаруулж "Хаан бүтээл", "Хатан бүтээл"-ийн эздийг  ирэх сарын нэгэнд тодруулах юм байна.

МУУГЗ, уран хатгамалч Б.Цэрмаагийн Олноо өргөгдсөн Богд хаант улсын Монгол төрийн сүлдийг зээгт наамлаар бүтээсэн урлалыг үзэсгэлэнгийн хойморт залсан байв. Үзэсгэлэнг ирэх сарын 2-ны өдөр хүртэл дэлгэх юм.

Холбоотой мэдээ