Орхон аймаг хөрш аймгийнхаа малчдад туслав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-21 01:43:41
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ “Малчдад туслах аян” өрнүүлж байна. Уг аянд 9 цэцэрлэг, 3 сургуулийн багш, сурагчид, хоёр багийн Ажлын алба нэгдэж таван сая төгрөгийн үнэ бүхий эд бараа цуглуулжээ.

Үүнийгээ Баян-Өндөр сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөв. Хандивын эхний хэсэг болох нэг сая 422 мянга 900 төгрөгийн эд барааг Булган аймгийн Орхон сумын Засаг дарга С.Оюунд өгч хаваржилт хүндэрсэн малчдад дамжуулж өгөхийг хүсэв. Өөрөөр хэлбэл, Орхон аймаг хөрш аймагтаа тусалж эхэллээ. Малчдад туслах аян цөөн хоног үргэлжилж байгаа ч иргэд идэвхтэй оролцож байна хэмээн зохион байгуулагчид нь онцолж байлаа. Харин үлдсэн эд, барааг өөрийн сумын малчиддаа өгөхөөр зэхэж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ