Унды усаа холоос зөөж буй иргэд гомдол гаргажээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-21 01:44:26
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баянцагаан багийн ар хэсэгт  амьдарч буй 40 өрх нэг жилийн турш унды усаа 5 км холоос зөөдөг ажээ.  Тэд үүнийг шийдэж өгөхийг орон нутгийн удирдлагуудаас хүссэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Харин энэ асуудлыг шийдэхээр “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК ажиллаж байна. Юуны өмнө ойр, орчимд нь байгаа ус түгээх байрыг эхлээд засахаар болжээ. Өмнөх жилүүдэд цөөн айл амьдарч байсан уг хэсэгт нэг жилийн хугацаанд олон айл буусан байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас газар олгож эхэлсэнтэй холбоотой юм. Цаашид өрхийн тоо нэмэгдэх хандлагатай тул ус түгээх байраа засч ирэх зургаадугаар сард шинэ худаг барихаар болжээ. Уг ажилд орон нутгаас 40 сая төгрөг төсөвлөсөн байна.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ