Санхүүгийн бэрхшээлтэй иргэд хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж бүрдлээ

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:31:46

Амжиргааны түвшин доогуур, сурч боловсрох боломжгүй, хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүссэн ч санхүүгийн хувьд бэрхшээлтэй иргэдийг Албан бус насан туршийн боловсролын төв урьж байна.

Тус төв 2015-2016 оны хичээлийн жилээ солонгос, япон, англи хэлний сургалтаар эхлүүлж, бүх насны иргэдийг үнэ төлбөргүй бүртгэж байгаа юм. Сургалтад хамрагдахыг хүсэгчид иргэний үнэмлэх, нэг хувь цээж зурагтай ирэхийг уг төвийн дарга Д.Оюунтуяа хэлэв. Ажил, амьдралынхаа хажуугаар мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг хүсвэл аймгийн БСГ-т байрлах, уг төвийг зорих, эсвэл 70272008,99989356 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.

Албан бус насан туршийн боловсролын төв аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/608 тоот захирамжаар 27 салбар, нэгжтэй үүсэн байгуулагдаж, гэр бүл төлөвлөлт, ургийн бичиг, гар урлал, компьютер, гадаад хэл, үндэсний бичиг, үсэг, өсвөр үе, залуучууд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, семинарыг зохион байгуулжээ. 

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд