Өнөөдөр 12-14 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-04-14 10:40:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хуурайшилт ихэсч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2019 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 19 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Холбоотой мэдээ