Түнхний гажиг хөгжилгүй аймаг болох зорилт тавив

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:51:46

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах  ажлын хүрээнд  оношилгооны шинэ аргыг нэвтрүүлж байна.

Төрөх тасгийн нярайн эмч, эмнэлгийн ажилтнууд  нярай хүүхдийн түнхний дутуу хөгжил, гажгийг эрт илрүүлэх, төрсөн нярай бүрийг ЭХО -д харж түнхний гажгийг оношилж буй юм. Тус эмнэлгийн нярайн эмч энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлж орчин үеийн эхо аппаратаар хангагдсан төдийгүй 2016 он гэхэд төрөлхийн түнхний гажгийг эрт оношилсноор түнхний гажиг хөгжилгүй аймаг  болох зорилт тавин ажиллаж байгаа юм.  Үүнээс гадна тасгийн хамт олон нярайн хүүхдийг ЭХО-д харах өрөөг засварлаж тохижуулсан бөгөөд тоног төхөөрөмжөөр ханган ЭХЭМҮТ-тэй онлайнаар шууд холбогдон мэдээлэл дамжуулдаг болжээ.

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд