МОН 9183 төслийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-04-19 16:31:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. МОН 9183 төслийн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Менежментийн зөвлөл, Аялал жуулчлалын дэд зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, эко аялал жуулчлалын үйл ажиллагааны тухай, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн үйл ажиллагааны тухай зэрэг асуудлыг дэлгэрэнгүй танилцууллаа. 

Мөн энэ үеэр “Менежментийн зөвлөл”-ийн шинэ бүтэц зохион байгуулалт, зорилго, зорилт, тогтвортой байдлыг хангах асуудал, Менежментийн зөвлөл”-ийн дотоод дүрэм, ажиллах журам, чиг хандлагыг хэлэлцүүлэн батлах, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар асуудлуудыг  авч хэлэлцэж шийдвэрлэв.


Тухайлбал жуулчны улирал эхлэхээс өмнө төслөөс барьсан ариун цэврийн байгууламжийг хариуцан ажиллах хүнтэй болгох, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын менежментийн зөвлөл нь орчны бүсийн 5 сум, 1 тосгоны удирдлага, иргэд, аялал жуулчлалын төлөөллийг хангасан нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй байх, төслийн хог хаягдлын бүлгийн тогтвортой байдал, цалин, цаашид хэрэглэх урсгал зардлыг сумын төсөвтөө суулгах асуудалд Хатгал, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр сумын удирдлагууд нөөц бололцоогоо ашиглан идэвхтэй ажиллахаар шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ