Өлзийт суманд ажлын байрны зай талбай, хүрэлцээ хангамж муу байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-04-19 17:46:27

Архангай /МОНЦАМЭ/. Өлзийт суманд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны  хүрээнд хяналт шалгалт хийхэд төсөвт албан байгууллагад ажлын байрны зай талбай хүрэлцээ хангамж муу, нэг өрөөнд 2-3 албан хаагч суудаг, аж ахуйн нэгжүүдэд хүнсний дэлгүүрийн худалдагч зориулалтын хувцас өмсдөггүй, эрүүл мэндийн үзлэгт тухай бүр хамрагддаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байгааг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.     

Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ханган ажиллаж байгаад хяналт шалгалт хийх, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эргэлтийн судалгаа авах зэрэг ажлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байна.


Холбоотой мэдээ