Өсвөрийн жүдочдын 2019 оны аваргууд Чингис хотод тодорно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-19 16:49:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын 2019 оны аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо дөрөвдүгээр сарын 25-28-нд болно.


Энэ жилийн тэмцээнийг Монголын жүдо бөхийн тамирчин олимпын наадмаас анхны медалиа хүртсэний 40 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Тэртээ 1980 онд Москвагийн зуны олимпын наадмаас Ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдин агсан манай жүдочдын анхны мөнгөн медалийг хүртэж монгол түмнээ баярлуулсан түүхтэй.


Ийнхүү 2019 оны УАШТ-ийг Цэндийн Дамдингийн нэрэмжит болгон түүний төрсөн нутагт зохион байгуулах юм.  Жүдо бөхийн өсвөр үеийн УАШТ-ийг анх 1988 онд хөвгүүдийн хэмээн зохион байгуулж эхэлсэн бол 1997 оноос охидын дунд АШТ-ийг явуулснаар хөвгүүд 32, охидын 23 дахь удаа улсын шилдгүүдээ тодруулах гэж байна. Харин багийн аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оноос буюу 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.


Дашрамд сонирхуулахад, Монголчууд жүдо бөхийн төрлөөр олимпын наадмаас нэг алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд ДАШТ-ээс алт 4, мөнгө 3, хүрэл медаль 12-ыг хүртээд байгаа билээ.   

Холбоотой мэдээ