Салхи 24 метр секунд хүрч ширүүснэ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-04-19 16:57:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, өнөөдөр болон ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар салхи 24 метр секунд хүрч ширүүсэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. 


Тодруулбал, өнөөдөр Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутгаар,  маргааш  буюу энэ сарын 20-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорнод аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх юм байна.

Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ