Монгол хэлбичгийн дахин шалгалт маргааш болно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-04-19 17:48:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хэлбичгийн дахин шалгалт Улаанбаатар хотын цагаар маргааш 12:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. 

Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ 2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, Суудлын хуваарь, Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт, өмнөх онд төгссөн шалгуулагчид Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, Суудлын хуваарь, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг бүрдүүлэх шаардлагатай.

Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтыг улс даяар өнгөрсөн  сарын 23-нд зохион байгуулсан. Шалгалтын ирц 87 хувьтай, 16 мянган орчим элсэгч шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгсөн юм.

 

Холбоотой мэдээ