Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-04-20 21:00:56

Төв /МОНЦАМЭ/.  ЗДТГ-ын "Соёмбо" танхимд энэ сарын 18,19-ны өдөр Канадын Мерит төсөлтэй хамтран НБХ-ээс "Жендэрийн болон салбарын бодлого төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион явууллаа.

Уг сургалтад Мерит төслийн мэргэжилтэн, НБХ-ийн болон сумдын нийгмийн бодлогын мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Сургалтын зорилго нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд сумын нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийн дунд харилцаа, хандлага, багийн хамтын ажиллагааг сайжруулах болон жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг мэдээллээр хангахад чиглэж байгаа ажээ.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд "Харилцаа хандлага" сэдвээр албан бус насан туршийн боловсролын төвийн сургагч багш Д.Шинэбаяр, "Баг, түүний төлөвших үе шат", "Багийн хамтын ажиллагаа" сэдвээр Монголын илтгэгчдийн холбооны ерөнхийлөгч, төрийн удирдлагын докторант Ц.Азбаяр, Жендэрийн талаарх үндсэн ойлголт, нэр томъёо" Мерит төслийн мэргэжилтэн Э.Амгалан, "Жендэрийн ялгаа, ялгаварлан гадуурхалт" НБХ-ийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, "Хяналт шинжилгээ, үнэлгээнд жендэрийн мэдрэмжтэй хандах нь" сэдвээр ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма нарын тавьсан илтгэл лекц сонслоо гэж НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.

Сургалтын 2 дахь өдөр 2019 онд нийгмийн бодлогын хэлтсээс баримтлах бодлого, чиглэл, соёл урлаг спорт, эрүүл мэнд, боловсролын талаар баримтлах бодлого чиглэлийн талаар салбар салбарын мэргэжилтнүүд танилцуулжээ.



Холбоотой мэдээ