Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан Замын-Үүд суманд ажиллалаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-04-20 12:47:53

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан Замын-Үүд суманд ажиллаж УБТЗ-ын харьяа Замын-Үүд дахь өртөө, бүс нутгийг хөгжүүлэх логистикийн төв, ачаа шилжүүлэн ачих ангийн ажилтай танилцлаа.

Тус сумын Засаг даргын хүсэлтийн дагуу АН 3 босоо тэнхлэгийн авто замын төгсгөлөөс хотын төв буюу хоёрдугаар сургууль хүртэлх 4,2 км автo замыг шинээр тавих ажлыг түргэвчлэх, мөн царцсан байдалтай байгаа авто вокзалын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн төдийгүй бүс нутгийг хөгжүүлэх логистик төвийн үйл ажиллагааг УБТЗ хариуцан ажиллах шийдлийг гаргасан байна.

Мөн улс хооронд тээвэр эрхэлдэг жолооч нарын “Нарсан үүд” ТББ, “Говийн жолоо” ТББ-ууд төлөөлөлтэй уулзаж тулгамдсан асуудлуудыг хүлээн авч шийдвэрлэхээр боллоо.

Логистикийн төв нь Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БНХАУ-ын Зам тээвэр, төмөр замын 21 дүгээр товчоо болон бусад туслан гүйцэтгэгчид хамтран 2018 оны 10  дугаар сар хүлээлгэн өгсөн юм.

Холбоотой мэдээ