“Боловсрол шинэчлэл-2019” үзэсгэлэн үргэлжилж байна

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2019-04-20 12:45:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг их, дээд сургуулиудын “Боловсрол шинэчлэл-2019” үзэсгэлэн өчигдөр /2019.04.19/ нээгдсэн бөгөөд 40 орчим их дээд сургууль, коллеж, сургалтын төв оролцож байна.


Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлал итгэмжлэх үндэсний зөвлөл болон бусад ТББ, Хувийн сургуулиудын холбоо, МСҮТ-өөс хамтран оролцож буй уг үзэсгэлэнд БСШУСЯ өндөр ач холбогдол өгч дэмжиж байгаа юм. Тус үзэсгэлэнд зарим магадлан итгэмжлэгдээгүй, тусгай зөвшөөрөл нь дууссан их, дээд сургуулиудад хориг тавьж оролцох эрхийг хассан.

 

Их, дээд сургуулиуд үзэсгэлэнгийн үеэр, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгох зөвлөгөө өгч танилцуулгаа түгээж байна. Үзэсгэлэнг нээх үеэр СХД, БГД-ийн сурагчид үзэсгэлэнтэй танилцсан бол, өнөөдөр Багануур, Багахангай, Налайх дүүргийн сурагчид, ням гарагт Баянзүрх, ЧД-ийн сурагчид, даваа гарагт ХУД, СБД-ийн сурагчдад уг үзэсгэлэнг сонирхуулахаар зохион байгуулагчид нь хуваарилжээ. “Боловсролын шинэчлэл 2019” үзэсгэлэн ирэх даваа гарагт дуусна.

Холбоотой мэдээ