Баруун бүсийн нийгмийн хамгааллын салбарынхан спортоор өрсөлдөж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-04-20 21:38:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотноо баруун бүсийн хөдөлмөр нийгмийн хамгаалллын салбарын байгууллагуудын  спортын наадам болж байна.  

Наадмын нээлтэд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн П.Хишигжаргал, Говь-Алтай аймгийн болон оролцогч аймгуудын ХХҮГ-ын дарга нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ.

Спортын наадамд Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын 120 гаруй алба хаагч өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тэд энэ амралтын өдрүүдэд волейбол, сагсан бөмбөгөөр өрсөлдөж тавдугаар сарын 10, 11-ний өдөр нийслэлд болох улсын аваргад оролцох шилдгүүдээ шалгаруулна. 

“Баруун бүсийн спортын наадам-2019” наадмыг олон улсад хөдөлмөрийн байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллаж буй алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна хэмээн тус аймгийн ХХҮГ-ын дарга М.Мянганбуу нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. 

Холбоотой мэдээ