Өсвөрийн жюү жицүчид мөнгө, хүрэл медаль хүртээд байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-20 18:12:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Жюү жицүгийн Абу Дабигийн Дэлхийн фестиваль өнөөдөр эхэлж манай улсаас охидын 22 кг-ын жинд өрсөлдсөн З.Цэлмүүнээ хүрэл, хөвгүүдийн Кидс-2 төрөлд 30 кг-д "Гаруда" клубийн тамирчин Б.Есүхэй мөнгөн медаль хүртлээ. 


Энэ удаагийн фестивальд орон орны 500 гаруй өсвөрийн хүүхэд өрсөлдөж байна. З.Цэлмүүнээгийн жинд эзэн орны тамирчин Захра Алсувайди алтан медаль, Казахстаны Зере Нурмагам Бетова мөнгөн медаль хүртжээ. Жюү жицүгийн 11 дэх удаагийн ДАШТ энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Жюү жицүгийн ДАШТ Абу Даби хотын хамгийн том спорт ордонд тооцогддог Мубадала Арена спорт цогцолборт болж байна.


Холбоотой мэдээ