Завханд БЗДХ өвчин өмнөх оноос 2.5 хувиар буурчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-07 14:40:01

Завхан/МОНЦАМЭ/.Завханы ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний Энэрэл төвөөр өнөөдрийн байдлаар 92 хүн үйлчлүүлжээ. Мөн БЗДХ өвчин илрүүлэх шинжилгээнд бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 80 хувь нь шинжилгээнд бүрэн хамрагдсан байна.
Түүнчлэн он гарсаар гурван сумын нөхөн үржихүйн насныхан, аймгийн Политехникийн коллеж,  МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллежийн оюутан нийт 120  хүнийг үзлэгт хамруулжээ. Тус төв нь үзлэгт хамруулахаас гадна сайн дурын зөвлөгөө шинжилгээний газраас залуучууд болон, өсвөр үеийнхэнд онцгойлон сургалт зөвлөгөөг ганцаарчилсан, танхимын хэлбэрээр олгожээ.

ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг аймгийн хэмжээнд 58 хүнд хийж, шинээр илэрсэн 9, давтан 6 хүнийг хяналтад авч эмчилсэн байна. Өнөөдрийн байдлаар Завханд БЗДХ өвчин өмнөх оноос 2.5 хувиар буурсан байна. Энэ нь нийт халдварт өвчний 50 орчим хувийг эзэлж байна хэмээн Энэрэл төвөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ