Завхан аймаг баруун бүсийн нийт бүтээгдэхүүний 19 орчим хувийг үйлдвэрлэж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-08 22:38:52

Завхан /МОНЦАМЭ/. Завханы аж үйлдвэрийн салбарт 1024 ажиллагсад ажиллаж нэг ажилчны хөдөлмөрийн бүтээмж 10.5 сая төгрөг, жилд дунджаар 42.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо аймгийн нийт ажиллагсдын 2.4 хувийг эзэлж байна. Мөн нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2006 оноос 2.2 дахин өсчээ. Тодруулбал 2006 онд нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 70.7 мянган төгрөг байсан бол өнгөрсөн онд 155.1 мянган төгрөг буюу 2.2 дахин өссөн байна. Түүнчлэн аймгийн аж үйлдвэрийн салбар баруун бүсийн нийт бүтээгдэхүүний 18.4 хувийг үйлдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн аж үйлдвэрийн салбарын голлох бүтээгдэхүүн нь мод модон бүтээгдэхүүн, талх нарийн боов, архи дарс, чихэр, цай, мах махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гутал, барилгын ханын материал, эсгийний үйлдвэрлэл ажээ.


Отгонтэнгэр цайг Тува улсад борлуулж байна

Завхан аймгийн Улиастай сумын “Гарамгай нэгдмэл" ХХК нь 2009 оноос хойш тасралтгүй есөн жил "Отгонтэнгэр цай"-г брэнд болгон үйлдвэрлэж байна. Энэхүү цай нь дотооддоо үйлдвэрлэдэг шилдэг бүтээгдэхүүний нэг юм. 

Түүхий эдээ орон нутгаасаа хангадаг тус үйлдвэр үйлдвэрлэлээ өргөтгөж шинэ тоног төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр нэг өдөрт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ өсч зах зээлд үргэлж эрэлттэй байдаг “Отгонтэнгэр цай”-г үйлдвэрийнх нь үнээр баруун бүс нутгийнханд хүргэж эхлээд байна. Баруун аймгуудын түнш хүнсний дэлгүүрүүд зөвхөн үйлдвэрийн үнээр нь худалдан борлуулдаг болжээ. 


Харин байнгын захиалж борлуулдаг Улаанбаатар болон Өмнөговь, Дорнод, Тува улсын түншүүддээ зах зээлийн үнээр нь борлуулдаг гэж борлуулалтын менежер мэдээллээ. Сонирхуулахад анх ганцхан төрлийн цай үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр нэрс, аньс, чацаргана, олон төрлийн жимсний цуглуулга багтаасан жимсний цайг гурван төрлөөр үйлдвэрлэж байна. Эдний үйлдвэрлэдэг цай нь А, В, С, Р, РР зэрэг амин дэмээр баялаг хүний эрүүл мэндэд нэн тохиромжтой. Цэвэр байгалийн гаралтай.  Шээс, цөс, хаван хөөх, биеийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй гэнэ. Эднийхэн жил бүрийн үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцдог төдийгүй Завханчууд холын зочиндоо бэлэглэж амсуулдаг уламжлал тогтжээ.

Холбоотой мэдээ