Стандарт хангасан амралтын газруудыг бүртгэлжүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-11 12:55:16

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж буйн нэг нь үйлчилгээний шаардлага хангасан газруудаа бүртгэлжүүлэх ажил аж.

Жил бүр Завхан аймагт аялах сонирхолтой дотоод, гадаадын жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Тиймээс Улиастай хот болон аймагт дотоодын болон гадаадын аялагчдыг хүлээн авах стандарт шаардлага хангасан үйлчилгээний газруудын судалгааг дахин хийж бүртгэлжүүлэн танилцуулга, каталогийг шинээр гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар нутагт байрлах амрагчдын тав тухыг хангасан 15 амралт жуулчны бааз бүртгэгджээ. Эдгээр жуулчны баазуудын хамгийн хол нь аймгийн төвөөс 130 километрт байрлах "Отгон буянт хангай" нэртэй Отгонтэнгэр уулын өвөрт байрлах жуулчны бааз юм. Харин нь хамгийн ойр нь аймгийн төвөөс долоон километрт байрлах Алдархаан сумын нутаг Мөстийн ам жуулчны бааз юм байна.

Мөн аялагч жуулчид, амрагчдыг хүлээн авах найман рашаан сувилал, аймгийн төвд 13 томоохон зочид буудал, рестораныг жуулчдыг хүлээн авахад тохиромжтой хэмээн бүртгээд байгаа тухай аймгийн Аялал жуулчлалын холбооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ