Дорноговьд цас орж, салхины хурд 14-16 метр секунд хүртэл ширүүсч байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-05-12 11:09:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 12-ноос эхлэн Дорноговь аймгийн нийт нутгаар цас орж салхины хурд 14-16 метр секунд хүртэл ширүүсч байна.

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 12-нд шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн төв, зүүн хойд хэсгээр хур тунадас, цас орж буй.

Салхи баруун өмнөөс секундэд 14-16 метр, өдөртөө нийт нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч байгаа тул малчид иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малыг хол бэлчээхгүй байх, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ